BASCONI

1

Танилцуулга

BASCONI БРЕНД

BASCONI брэнд нь анх 1942 онд сэтгэл татам Итали улсын Тосканд үүсгэн байгуулагджээ. Бэмаскони гэх гэр бүлийн жижигхэн гутлын цехээс үйлдвэрийн суурь тавигдсан байдаг. Бэмасконигийн гэр бүл нь 3 үе дамжсан гутлын урлаачид байсан бөгөөд тэд гутлаа чанартай арьсан материал, чамин загвар, гар хийцээр урладаг байснаараа Тусканийнхний сэтгэлд хоногшсон юм. 1995 онд уг үйлдвэр дахин бүтээн байгуулагдсанаар шинэ технологи нэвтрүүлж, шинэлэг санаанд тулгуурлан илүү тансаг загвараар гутлаа үйлдвэрлэж, цогцлоон байгуулжээ.

BASCONI брэндийн гутлыг Монголд албан ёсны эрхтэйгээр 2015 оноос эхлэн худалдаалж байна. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан BASCONI брэндийн үнэнч хэрэглэгчиддээ талархал илэрхийлье!

Жилийн 4 улиралд нийцсэн чанартай гутлыг өдөр тутмын болон гоёлын загварын сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжтой.

Basconi брэндийн давуу талууд

- Чанартай түүхий эд материалтай

- Дизайны цогц шийдэл

- Өнгө материалын өргөн сонголттой

- Хөлд эвтэйхэн

- Цор ганц бүтээгдэхүүн