ON&ON

Танилцуулга

On&On бренд нь 2012 оноос Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

On&On нь Солонгостоо эхний 10-т багтдаг бренд бөгөөд Lotte,Шинэ Сэгэ гэх мэтчилэн томоохон их дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг ба нилээн олон салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдсан гоё ганган дэгжин байдлаас гадна тав тухыг чухалчилдаг.

Elegant болон Urban стилийг уусгаж өгснөөрөө ямар ч үед өмсөхөд тохиромжтой.

Дэлхийн загварын чиг хандлагыг гол болгож ази хүмүүсийн биеийн онцлогт тохируулдаг бөгөөд залуу хатагтай нарт зориулсан гэдгээрээ том размер үйлдвэрлэгддэггүй 55(S),66(M) сонголттой.

Эрхэмсэг дэгжин бүсгүйчүүддээ чанартай гоёмсог бүтээгдэхүүнийг байнга нийлүүлж сэтгэл ханамжинд нь анхаарал тавьж сайхан үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго юм.