NEROGIARDINI

5

NeroGiardini

Танилцуулга

NEROGIARDINI БРЭНД

NeroGiardini Mongolia 

NeroGiardini: Дэлхийд танигдсан Итали чанар,

100% Итали загвар

NeroGiardini Брэндийн зорилго: Италидаа сайн чанарын гутал, акссесуар үйлдвэрлэх, ингэснээр өөрсдийн ноу-хау буюу технологийг хамгаалах, ажлын байр, баялгийг бүтээх явдал юм. Өөрийн бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэх нь бидний хувьд бодит гол зорилт юм.

Nero Giardini: Италид үйлдвэрлэх зорилт

Италид төвлөрсөн үйлдвэрлэл, чанартай бүтээгдэхүүн гаргадаг чадварлаг ажилчид нь Nero Giardini –ийн үнэ цэнэ билээ. Marche мужийн мэргэжлийн ажилчид, уламжлал нэвт шингэсэн гар урлалын технологио бид дээдэлдэг.

Манай компанийн Итали чанарыг гутлын уланд ба гаднах хайрцаган дээр байрлах далбаа харуулдаг.

Nero Giardini нь өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь бид бусдын адил хямд ажлын хүчийг нь бодож ядуу буурай оронд үйлдвэрлэлээ нүүлгэлгүй, Италийн уламжлалт гутал хийх урлагтаа түшиглэж мөн түүнийгээ дэмжиж ажилладаг. Энэ бодлого нь үйлчлүүлэгчдийн манай брэндэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд тусалдаг.

Nero Giardini бол уламжлалт савхин эдлэл хийх урлаг ба орчин үеийн үйлдвэрлэлийн технологийг хослуулж чадсан Италийн шилдэг технологийн илэрхийлэл юм. Бид өөрсдийн хүрсэн үр дүнгээрээ бахархдаг, энэ бахархал маань ч бидний үнэт зүйлсийн нэг мөн. Манай “Италид үйлдвэрлэсэн” гутал бол дэлхийд танигдсан Итали чанар, бүтээлч байдлын илэрхийлэл бөгөөд өнөө үед бүтэгдэхүүний онцлог шинжээрээ өндрөөр үнэлэгдээд байгаа билээ.

2003 онд Бракалентегийн няцашгүй зориг, бүтээлч бизнесийн чадвар нь компаниа B.A.G.S.p.A болгон өргөжүүлэх тусалжээ. Өнөөдөр энэ компани нь 2000 ажилтантай, өдөрт 18000 гутал үйлдвэрлэдэг, Италид болон гадаадын орнуудад бизнессээ явуулдаг бөгөөд “Италид үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүндээ тэд сэтгэл хангалуун байдаг.

Борлуулалт

“Италид үйлдвэрлэсэн” бүтээлч, чанартай хийцийнхээ ачаар Nero Giardini Италийн зах зээлийн дундаж сегментэд тэргүүлэх байр суурийг баттай эзэлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ үндэсний хэмжээнд борлуулдаг. Nero Giardini-ийн олон тооны show room Италийн хаа сайгүй байрлаж шилдэг борлуулалтын сүлжээг нь дэмжин үйлчүүлэгчтэй холбож байдаг бөгөөд бүтээгдэхүүний түгээлтээр манлайлдаг байна.

2007 онд Nero Giardini франчайзийн төслөө эхлүүлж 30 гаруй Nero Giardini-н дэлгүүрүүдийг Rome, Ragusa, Messina… etc. хотуудад нээсэн.

NeroGiardini Mongolia

100% Итали загвар

Дэлхийд танигдсан Итали чанар