TOMMY HILFIGER

1

Даваа - Пүрэв           10.00 - 22.00

Ням                            10.00 - 22.00

Баасан  Бямба          10.00 - 22.00

Tommy Hilfiger Mongolia

Tommy Hilfiger Mongolia

Танилцуулга

TOMMY HILFIGER БРЭНД

  Томми Хилфигер нь дэгжин загвар бүхий сонгодог америк хэв маягаараа алдаршиж, олон улсад танигдсан тэргүүлэгч брендүүдийн нэг юм.

1985 онд байгуулагдсан Томми Хилфигер нь өргөн хүрээний коллекц бүхий HILFIGER COLLECTION, TOMMY HILFIGER TAILORED, TommyXGigi, эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн спорт хувцас, жинс, дагалдах хэрэгсэл, гутал хамарсан TOMMY HILFIGER болон TOMMY JEANS брендын дэлхий дахинаа хэрэглэгчдийн итгэлийг олсон дээд зэрэглэлийн, чанартай хувцас үйлдвэрлэгч мөн. Түүнчлэн энэ бренд нь үнэртэн, нүдний шил, цаг, гэр ахуйн хэрэгсэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний лиценз эзэмшдэг. Компанийг үүсгэн байгуулагч Томми Хилфигер нь компаний ерөнхий дизайнер хэвээр байгаа бөгөөд зохион бүтээх ажлыг удирддаг.

PVH корпорацид 2010 онд худалдагдсан Томми Хилфигер нь дэлхийн олон оронд 15000 гаруй түнштэй, 100 гаруй оронд тархсан сүлжээтэй, Хойд Америк, Европ, Латин Америк, Ази Номхон далайн бүсэд 1800 гаруй жижиглэн худалдааны дэлгүүртэй. 2016 онд Томми Хилфигер брендийн жижиглэн худалдааны борлуулалт 6.6 тэрбум долларт хүрсэн байна.

Манай Улаанбаатар Их Дэлгүүр 2010 оны 6 сараас Томми Хилфигерыг албан ёсоор оруулж ирсэн бөгөөд манай дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, дагалдах хэрэглэл, гутал гэсэн 4 төрлийн бараа бүтээгдэхүүн бий. Бид тун удахгүй 8 сард хүүхдийн хувцасны төрлийг оруулж ирэхээр ажиллаж байна.