BIOTHERM

1

Даваа - Пүрэв    10.00 - 21.00

Ням                     10.00 - 21.00

Баасан Бямба    10.00 - 22.00

Biotherm Mongolia

Танилцуулга

BIOTHERM БРЭНД

Мөнхийн залуу нас олох гэж эмэгтэйчүүд Перинейн халуун рашаан руу зүглэдэг байсан дундад зуунаас манай түүх улбаатай. “Залуу насны булаг”-т орох болгонд тэдний арьс зөөлрөн толийж, залууждаг байв.

Галл-романы шархадсан дайчид Францын Перинейн нуруунд орших халуун рашаанд шархаа илааршуулдаг байсан талаар домогт өгүүлсэн байдаг.

1950-иад онд дулааны станц болгон ашиглах болсон халуун рашааны усан сангийн гадаргуу дээр ер бусын бодис хөвөх сонирхолтой үзэгдлийг доктор Жош Жулиан анзаарчээ. Судалгааны үр дүнд булагын нөхөн төлжүүлэх хүчний нууц эх сурвалж нь “LIFE PLANKTON™” хэмээх “амьд бичил биеэт” байсныг илрүүлсэн байна.

Энэ нээлтийн дараахан доктор Жош Жулиан Монакогийн залуу гоо сайханч Жанин Марисалтай уулзсан байна. “LIFE PLANKTON™” буюу “амьд бичил биеэт” нь арьсанд гайхамшигтай тохирч, арьс арчилгаанд ашиглах боломжтой болохыг тэд хамтдаа илрүүлжээ. Ийнхүү Биотерм бренд үүсчээ.


Aquasource regenerating gel moisturizer

Биотермийн хамгийн сүүлд гаргасан борлуулалт өндөртэй “Aquasource regenerating gel moisturizer” шинэ бүтээгдэхүүн нь 48 цагийн турш арьсыг гүн чийгшүүлэх, гэрэлтсэн харагдуулах үйлчилгээтэй. Энэхүү чийгшүүлэгч гелийн гайхамшигтай найрлагыг Францын Перинейн булагт орших гайхалтай шинжийг агуулсан эмийн ургамал болох аура навчийг ашиглан гарган авчээ. Энэхүү тос нь өдөр ирэх тусам арьсны чийгийн нөөцийг нэмэгдүүлж, арьсны гэрэлтсэн чанарыг сэргээж, арьсыг чийгээр хангах үйлчилгээтэй. Ганцхан удаагийн түрхэлтээр арьсыг 48 цагийн турш эрчимтэй нөхөн төлжүүлж, чийгшүүлж, гэрэлтсэн харагдуулна.