GIORGIO ARMANI

70111685

1

Танилцуулга

GIORGIO ARMANI БРЕНД

Жоржио Армани нь тансаг зэрэглэлийн хувцасны худалдаа эрхэлдэг Италийн загварын фирм юм. Армани нь бэлэн хувцас, арьсан бүтээгдэхүүн, гутал, цаг, үнэт эдлэл, дагалдах хэрэгсэл, нүдний шил, гоо сайхны хэрэглэл болон дотоод засал чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн зах зээлд дараах шошготойгоор худалдаалагддаг:

• Giorgio Armani Privé,

• Giorgio Armani,

• Armani Collezioni,

• Emporio Armani (including EA7),

• AJ | Armani Jeans,

• Armani Junior,

• AX | Armani Exchange

Загварын ертөнц дэхь нэр хүндээ түшиглэн компан нь Армани гэдэг нэрийг бренд нэрээ болгон хэрэглэдэг. 2016 онд компаний борлуулалт ойролцоогоор 2.65 орчим тэрбум долларт хүрсэн байна.

Загварын хувьд адил төсөөтэй, ижил барааны лого хэрэглэдэг тул Armani Collezioni нь "Giorgio Armani" нэртэй, Armani Jeans нь “Emporio Armani” нэртэй нэгдсэн байна.

Жоржио Армани нь дэлхийн хэд хэдэн томоохон хотууд болох Милан, Парис, Нью Йорк, Лондон, Хонконг, Лос Анжелас, Токио, Шанхай, Сөүл, Дубайд байрладаг тансаг зэрэглэлийн зочид буудал болон амралтын газрын сүлжээг эзэмшдэгЭмаар Пропертиэс”-тэй хамтран ажилладаг. Түүнчлэн тус компани нь дэлхий даяар өөрийн нэрийн кафетай, баар болон шөнийн цэнгээний газруудтай.

Анх 1982 оноос эхлэн эмэгтэй, эрэгтэй үнэртэнээ гаргасан бөгөөд өдийг xүртэл нийт 144 үнэртэн гаргасан байна.



Арманигийн сүүлд гаргасан ACQUA DI GIO ABSOLU хэмээх ACQUA DI GIO цувралын шинэ эрэгтэй үнэртэй ус нь цэвэр ус болон халуун модны нэгдлийг хослууснаараа онцлог юм. Энэхүү ус болон модны нэгдэл нь ухамсрыг бүхэлд нь гүнзгий агуулсан хязгааргүй эр зоригийн аялалаар таныг аялуулна. Далайн нот болон пачулийг ашиглан шинэ зоримог, тансаг анхилуун үнэрийг бүтээжээ. Пачули нь усны үнэр болон модны сайхан үнэрийн тэнцвэрийг төгс хадгалж, үнэртний гол утга болох жинхэнэ эр зоригийн өвөрмөц мэдрэмжийг бий болгожээ.