Бурзай карттай холбоотой мэдээлэл

Та Худалдаа хөгжлийн банкны данстай юу ?

Та өөрийн дансан дээр Бурзай карт захиалах боломжтой / Нэг данс 2 карт 2 дахь карт нь: ТӨЛБӨР+ ХӨНГӨЛӨЛТ ХОСОЛСОН КАРТ БУРЗАЙ КАРТ/


"Бурзай картаар тухайн брэндийн хямдрал, урамшуулал дээр “Бурзай карт” байнгын 2% ба түүнээс дээш хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой"


Ерөнхий мэдээлэл

Төлбөр & Хөнгөлөлт хосолсон карт

Бурзай карт нь Улаанбаатар их дэлгүүр болон Худалдаа хөгжлийн банкны хамтран гаргасан төлбөрийн дебит карт бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөрийн карт хэлбэрээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд, АТМ, онлайн худалдан авалт хийх боломжтой.

“БУРЗАЙ КАРТ”-ын давуу тал

• Та картаа Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөрийн карт хэлбэрээр ашиглах боломжтой.

• Та Улаанбаатар их дэлгүүрийн тухайн тасгийн хямдрал, урамшуулал дээр “Бурзай карт” байнгын 2% ба түүнээс дээш хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой

Та картаа хэрхэн захиалах авах вэ?

• Та Улаанбаатар их дэлгүүрийн дурын тасгаас худалдан авалт хийснээр “Бурзай карт” захиалах эрхийн бичгийг таньд өгнө.

• Данс, Карт нээлгэх, Цахим үйлчилгээ авах хүсэлт бөглөх (Банкны маягтын дагуу) /Карт эзэмших хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх эсхүл гадаад пасспорт/

• Та“Бурзай эрхийн бичиг”-ийг Худалдаа хөгжлийн банкны аль ч салбарт өгч, холбогдох анкетийг бөглөн дансаа ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр нээлгэн “Бурзай карт”-аа захиална.

Та картаа хэрхэн ашиглах вэ?

• Та “Бурзай карт”-ын дансаа идэвхижүүлээд худалдан авалт хийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

• Та Улаанбаатар их дэлгүүрийн тасгуудын Худалдаа хөгжлийн банкны пос терминалд “Бурзай карт”-аараа үйлчүүллээрэй.

ХАМТАРСАН КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Хүү шимтгэл

Картын үнэ

Үнэгүй

Хүчинтэй хугацаа

4 жил

Картын данснаас бэлэн мөнгө олгох:


Банкууд

Төрөл

Шимтгэл

Худалдаа, хөгжлийн банк

АТМ

100₮

Салбар

200₮

Улаанбааатар хотын банк, Капитрон банк

АТМ

100₮

Салбар

200₮

Гэрээт банкууд*

АТМ

300₮

Салбар

300₮

Бусад банкууд

АТМ

500₮

Салбар

500₮

Шилжүүлэг:


Суваг

ХХБанк дотор

Бусад банкууд руу

АТМ

100₮

шилжүүлэх боломжгүй

Бэлэн бус

0₮

300₮