ARA SHOES

5

Танилцуулга

ARA SHOES БРЭНД


Худалдаалдаг брэндүүд Германы Ara, Salamander, Sioux Италийн IMAC, Le Pepé, Vittorio Virgili, Piero Casari, Morandi.

 Герман улсын ард түмний брэнд гэгддэг Ara брэнд нь анх 1949 онд Paul Röseler, Hugo Brudi болон Florenz Brockmeyer нар Лангэнфэлд хотод хамтран үүсгэн байгуулж өдийг хүртэл чанар, үзэмжийг эрхэмлэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ара брэндийн бусад брэндүүдээс ялгарах гол онцлог нь хөлд эвтэйхэн, хөнгөн, амьсгалдаг, өнгө үзэмж сайтай, эдэлгээ удаантай, дундаж үнэтэй зэрэг онцлогуудыг багтаадгаараа бусдаас ялгарч өдийг хүртэл 69 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэхүү брэнд нь Германы ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөж Германы ард түмний брэнд хэмээгдээд зогсохгүй өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 500 гаруй дэлгүүр болон тасагт Ara брэндийн гутлыг худалдаалж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа брэнд билээ.

 Ara Shoes корпораци нь нийт 4100 ажилтантай бөгөөд Герман, Португал, Румын, Индонез болон Украйн гэсэн таван улсад байрлах өөрийн гэсэн үйлдвэрээс жил бүр 6’643’800 хос гутлыг дэлхийн 70 гаруй улсруу экспортлон худалдаалдаг юм.

Ara Shoes корпораци нь Германы эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутлын брэндүүд болох Ara, LLOYD, Salamander, Lurchi гэсэн брэндүүдийг 100% эзэмшдэг бөгөөд Legero, Superfit, Think! зэрэг брэндийн 50%-ийг эзэмшдэг нэр хүндтэй, томоохон корпорациудын нэг юм.