ROBERTO BOTTICELLI

2

www.robertobotticelli.com

Танилцуулга

ROBERTO BOTTICELLI БРЭНД

Roberto Botticelli нь сэтгэл татам онцгой зүйл бүтээхийн төлөө сэтгэл шулуудсан хэд хэдэн үеийнхний хүсэл тэмүүлэл, авъяас чадварын талаарх 60 гаруй жилийн түүх бөлгөө. Үеэс үе дамжин ирэхдээ мэдлэг, ур чадвар нь өвлөгдөн сайжирч, орчин үеийн технологын дэвшлээр баяжин илүү урлаг талруугаа хөгжсөөр байна.

Roberto Botticell ийн хүмүүсийн хамтын ажиллагаа, оргилсон хүсэл тэмүүлэл уйгагүй хөдөлмөр нь орчин үеийн урлаг, загвар дизайны билиг тэмдэг болж чадсан бөгөөд Боттичеллигийн загвар-дизайныг шинэ урлаг болгох хүсэл нь биелэлээ олсон билээ.

Боттичеллийн бүтээгдэхүүнүүд болох тансаг зэрэглэлийн гутлууд нь эрхэмсэг, давтагдашгүй байж, амьдарлын чанар гэдэг ойлголтыг өөртөө хэрхэн анхаарал тавьж буйгаас илэрнэ гэж үздэг, өөрийгөө урлаг дизайны төвд тавьж чаддаг эрхэмсэг бүсгүйчүүд болон жинхэнэ эрчүүдэд зориулан бүтээгдсэн юм.

Цаг үетэйгээ хөл нийлэн эрхэмсэг оршихыг хүссэн хүмүүсийн хамгийн түрүүнд эргэлзээгүйгээр хэлэх брэнд бол Roberto Botticell юм. Дээр дурьдсан давуу тал нэр хүндийн илэрхийлэл нь дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллан хэрэглэгчдийнхээ тансаг хэрэглээ, сэтгэл ханамжийг нэр хүндтэйгээр биелүүлж байгаагаар илрэх бөгөөд Энэтхэг, Өмнөд Африк, Хятад, Ойрхи Дорнод, АНУ, Испани, ОХУ, Нидерландад болон зүүн европын орнуудад амжилттай өргөжин тэлж буй давлагаагаар хэлж болно.

Саяхан 2013 оны төгсгөлд бид төв азийн Монгол улсад өөрийн салбараа амжилттай нээснээрээ бахархаж байгаа бөгөөд шинэ хэрэглэгчиддээ өөрийн философид тулгуурлан зөвхөн Италид үйлдвэрлэсэн хамгийн өндөр чанарын, тансаг зэрэглэлийн, дахин давтагдашгүй загвар дизайнтай бүтээгдэхүүнүүдээ санал болгож байна.