SKECHERS

3

Даваа - Пүрэв          10.00 - 22.00

Ням                           10.00 - 22.00

Баасан Бямба          10.00 - 22.00  

70111674

Skechers Mongolia

Skechers Mongolia

Танилцуулга

SKECHERS БРЭНД

Скечерс бол эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутал үйлдвэрлэгч америкийн компани юм. Тус компаний төв оффис Калифорни мужийн Манхаттанд байрладаг бөгөөд 1992 онд байгуулагджээ. Америкийн спорт гутлын 3 дахь том бренд болох Скечерс нь 2017 оны санхүүгийн жилд 4.16 тэрбум гаруй долларын орлого олсон байна. 2018 оны нэгдүгээр сар гэхэд дэлхий дахинаа тус компаний ажилчдын тоо 11800 гаруйд хүрчээ.

Skechers USA, Inc. компани нь чөлөөт болон спортын 3000 гаруй загвар зохион бүтээжээ. Скечерс нь спорт гуталнаас гадна бренд хувцас, дагалдах хэрэгсэл, нүдний шил, резинэн сандааль зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийг мөн адил үйлдвэрлэдэг.

Скечерс компани нь нэрийн барааны болон бие даасан дэлгүүрүүдээр, Скечерсийн 2650 гаруй жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр, онлайн сайт болох skechers.com.-оор дамжуулан гутлаа борлуулдаг. Скечерсийн бараа бүтээгдэхүүн Америкийн Нэгдсэн улсаас гадна, 170 гаруй оронд худалдаалагддаг. Скечерсийн хувьцаа Нью Йоркийн хөрөнгийн биржид SKX гэсэн нэрээр арилжаалагддаг.

Бүтээгдэхүүний гол давуу тал нь шинэчлэгдсэн технологи бүхий улавч Memory Foam юм. Энэхүү улавч нь гишгэхэд тавхайн хэлбэрт орон хөлийг бүхий л өдрийн турш ядраахгүй байхаар зориулагдан бүтээгдсэн. Мөн уг брендийн гутал нь хөлд маш эвтэйхэн, хөнгөн, зөөлөн байдгаараа хэдийнээ хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн билээ.


Energy Lights

Скечерс компани нь хүүхдийн гэрэлтдэг “Energy Lights” загварын цуврал гутлаараа алдартай. Скечерсийн гэрэлтдэг гуталнуудаас “Energy Lights Street shoe” хэмээх Energy Lights-ийн шинэ загвар нь сонирхолтой тод өнгөөр гэрэлтдэг, гайхалтай шинэ дүр төрхтэй. Үдээс хүртлээ хөвөн зөөлөн гоёмсог торон нэхээстэй, ялгарах тэмдэгтэй, өнгө нь солигддог, асааж унтраах товчлууртай, хос цэнэглэгч UBS утастай, гэрэлтдэг өдөр тутмын спорт гутал юм.