LANCOME

1

Даваа - Пүрэв    10.00 - 21.00

Ням                     10.00 - 21.00

Баасан Бямба    10.00 - 22.00

Lancome Mongolia

Танилцуулга

LANCOME БРЭНД


Ланком нь тансаг зэрэглэлийн үнэртэн, гоо сайхан, арьс арчилгааны болон нүүр будалтын бүтээгдэхүүнээ дэлхийн олон улсад нийлүүлдэг алдартай бренд бөгөөд Лореал компаний охин компани юм. 1935 онд Гиом Орнано өөрийн бизнесийн хамтрагч Арман Петижонтой хамтран үнэртний дэлгүүрээ нээжээ. Ланком гэдэг нэрийг Францын Бернн мужид орших Индре хөндийд байдаг Ланкосм хэмээх ойн нэрнээс сэдэвлэн өгчээ.

Ланком нь 1935 онд Бельгийн Брюссель хотод зохион байгуулагдсан дэлхийн үзэсгэлэн яармагт анхны 5 үнэртэн болох Tendre Nuit, Bocages, Conquete, Kypre, Tropiques нараа танилцуулав. Анх гараагаа үнэртэний худалдаагаар эхэлсэн ч үнэртэн нь дан ганц эмэгтэй хүний бүрэн илэрхийлэл болж чадаагүй. Тиймээс 1936 онд Петижон түүний анхны “Nutrix” хэмээх “бүх төрлийн нөхөн төлжүүлэх тос”-оо танилцуулснаар тансаг зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд хөл тавьжээ. Ланком нь 1964 онд Лореалд худалдагдсанаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний нэг хэсэг болсон түүхтэй.

Advanced Genifique Youth Activating Serum

Гоо сайхны өдөр тутмын дэглэмийн эхний алхам нь Advanced Génifique-гүйгээр бүрэн төгс байж чадахгүй. Эрчимтэй хөгшрөлтийн эсрэг энэхүү серум нь залуу арьсны гол шинж болох царайны туяарсан, уян хатан байдал, бат бөх байдал, арьсны өнгө болон өөгүй жигд байдлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. 7 хоногийн дотор үр дүнгээ өгнө. Бифидо бактер агуулсан энэхүү патенттай бүтээгдэхүүний бүтэц нь арьсыг бэхжүүлж, чийгийг гадагшлахаас хамгаална. Энэхүү серум нь бүх төрлийн арьстай, олон үндэстний эмэгтэйчүүдэд зориулагдсанаараа онцлог юм.