Турк улсын эмэгтэй хувцасны
тэргүүлэх брэнд “ROMAN”.
“ROMAN” брэнд нь бэлэн хувцасны
зах зээл рүү 1980 онд Turgut Toplusoy эрхмийн санаачилгаар чанартай бөгөөд
тогтвортой үйлдвэрлэлийг зорилго болгон анх гараагаа эхлүүлж байсан ба маш
богино хугацаанд шинэлэг шийдэмгий загварын коллекцуудаараа хэрэглэгчдийн
таашаалд нийцсэн брэндүүдийн нэг нь болж, Турк болон дэлхийн хэмжээнд салбартаа
загварын чиг хандлагыг тодорхойлогч тансаг бэлэн хувцасны брэндүүдийн нэгд зүй
ёсоор оржээ. “ROMAN” брэнд Турк улсдаа 50, бусад улсууд дахь 13 салбар
дэлгүүрүүдээрээ мөн online дэлгүүрээрээ дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй
үйлчлүүлэгч нартаа хүрч ажиллаж байна.
Бид 2017 оноос эхлэн Туркийн эмэгтэй бэлэн хувцасны тэргүүлэх брэнд болох "ROMAN"-г албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн борлуулж байна. Дэлгүүрийн тохижилт болон бусад шаардлагатай асуудлуудыг энэхүү брэндийн зөвлөхүүдийн тусламжтай хийсэн бөгөөд одоогоор "ROMAN" брэндийг таашаадаг өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж амжилттай ажиллаж байна.