ROMAN

2

9911 5727

ROMAN Mongolia

www.roman.com.tr

Танилцуулга

Турк улсын эмэгтэй хувцасны тэргүүлэх брэнд “ROMAN”.

“ROMAN” брэнд нь бэлэн хувцасны зах зээл рүү 1980 онд Turgut Toplusoy эрхмийн санаачилгаар чанартай бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийг зорилго болгон анх гараагаа эхлүүлж байсан ба маш богино хугацаанд шинэлэг шийдэмгий загварын коллекцуудаараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэндүүдийн нэг нь болж, Турк болон дэлхийн хэмжээнд салбартаа загварын чиг хандлагыг тодорхойлогч тансаг бэлэн хувцасны брэндүүдийн нэгд зүй ёсоор оржээ. “ROMAN” брэнд Турк улсдаа 50, бусад улсууд дахь 13 салбар дэлгүүрүүдээрээ мөн online дэлгүүрээрээ дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй үйлчлүүлэгч нартаа хүрч ажиллаж байна.

Бид 2017 оноос эхлэн Туркийн эмэгтэй бэлэн хувцасны тэргүүлэх брэнд болох "ROMAN"-г албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн борлуулж байна. Дэлгүүрийн тохижилт болон бусад шаардлагатай асуудлуудыг энэхүү брэндийн зөвлөхүүдийн тусламжтай хийсэн бөгөөд одоогоор "ROMAN" брэндийг таашаадаг өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж амжилттай ажиллаж байна.