GUCCI БРЕНД
Загварын ертөнцөд нөлөө бүхий, шинэчлэгч, дэвшилтэд Гүчи компани нь хувцас
загварын хамгийн цоо шинэ хандлагыг нэвтрүүлж байна. Бүтээлч чанараараа нэрд
гарсан захирал Александро Микелегийн шинэ үзэл баримтлал 21-р зууны тансаг
хэрэглээг тодорхойлоод зогсохгүй, дэлхийн хамгийн эрэлттэй загварын фирм гэсэн
байр суурийг нь улам бататгасаар байна.
Бусдаас ондоо, орчин үеийн, романтик Гүчигийн бүтээгдэхүүнүүд нь Италийн
гар урлалын нарийн хийцийг өөртөө агуулдаг ба чанар болоод чимхлүүр хийцээрээ
бусдаас хол илүү.
Гүчи нь тансаг хэрэглээ, спорт, амьдралын хэв маягийн хувцас болон дагалдах
хэрэгслээрээ нэлээд хэдэн брендийн хувьцаа эзэмшигч дэлхийн тэргүүлэгч Керинг
группын нэг хэсэг юм.
Гүчи брэндийн үнэртэнг үйлдвэрлэж, борлуулах эрхийг эзэмшдэг COTY корпорацийн албан ёсны эрхтэйгээр Улаанбаатар их дэлгүүрт маань оруулж ирдэг бөгөөд Гүчи брэндийн 35 гаруй нэр төрлийн үнэртэнгүүд худалдаалагдаж байна.
Gucci Bamboo
Гүчигийн 2015 оны хавар шинээр гаргасан “Gucci Bamboo” сүрчигний үнэр итгэл найдвар, эмэгтэйлэг байдлыг илэрхийлдэг ба орчин үеийн эмэгтэйчүүдэд зориулагдсан хүчирхэг, тансаг хэрнээ зөөлөн үнэртэй. Түүний анхилуун үнэрийн найрлагыг цитрус болон бергамот лийр, Яланг зүрхэн хэлбэртэй цэцэг, Казабланка сараана цэцэг, жүржийн цэцэгнээс тус тус гарган авчээ.
Gucci Bloom
Италийн загварын фирм Гүчи нь 2017 оны 8 сард “Gucci Bloom” хэмээх шинэ үнэртэнгээ танилцуулсан. Үнэртэн нь гарсан даруйдаа “Дэлхийн шилдэг эмэгтэй үнэртэн”-ий 5т багтжээ. Найрлагандаа жасмин, булцуут цэцэг, Рангун Крипер цэцгийг хослуулсан нь хэрэглэгчдэд цэцэрлэгт хүрээлэнд очсон мэт тансаг үнэрийг төрүүлдэг байна. Эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, баяр хөөртэй байдлыг илтгэхийн тулд үндсэн найрлагандаа ногоон Галбанум болон Кассисын нахиаг нэмэлтээр оруулж өгсөн байна.