ESTEE LAUDER

Танилцуулга

ESTEE LAUDER БРЕНД

Эсте Лаудер нь өөрийн туршлага, үргэлж хувьсан шинэчлэгддэг бараа бүтээгдэхүүнээрээ үйлчлүүлэгчдээ баярлуулдаг, гоо үзэсгэлэнгээ илэрхийлэхэд нь тусалдаг, гоо сайхны тэргүүлэгч компаниудын нэг юм. Эсте Лаудер нь нүүр будалтын, арьс арчилгааны, үнэртэн, үс арчилгааны, 25-аас дээш насныханд зориулсан бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 150 оронд борлуулдаг.

Хатагтай Лаудер “Бүх эмэгтэй хөөрхөн байж чадна” гэсэн энгийн үзэл болон арьс арчилгааны 4 бүтээгдэхүүнтэйгээр анх бизнесээ эхлүүлж байжээ. Түүний энэ үзэл, шаргуу оролдлого, бүтээлч санаа, хүсэл тэмүүлэл нь гоо сайхны ертөнцийн өнгө төрхийг өөрчилсөн. Нагац ах нь тэдний гэрт амьдрах болсноор Эсте, ахаасаа сайхан тос хийхийг сурсаад зогсохгүй эмэгтэй хүний нүүрэнд хэрхэн түрхэх талаар суралцжээ. Эсте үсчин, гоо сайхны салонд үйлчлүүлэхээр ирсэн эмэгтэйчүүдэд өөрийн арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнээ сурталчих замаар бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна. 1946 онд нөхрийн хамтаар албан ёсоор компаниа байгуулж, нэг жилийн дараа гэхэд тэд хамгийн анхны 800 долларын үнэ бүхий барааны захиалгаа “Saks Fifth Avenue” их дэлгүүрээс олжээ. Эсте эмэгтэйчүүд юу хүсч байна, тэдэнд юу хэрэгтэй байна гэдгийг олж хардаг төрөлхийн авьяастай байсан бөгөөд чадварлаг худалдагч төдийгүй борлуулагч байв. Борлуулалт хийнэ гэдэг нь юуны түрүүнд үйлчлүүлэгчдээ хүрч, гаргасан үр дүнг тэдэнтэй хуваалцах, бүтээгдэхүүнээ тайлбарлах явдал гэж тэрээр үзэж байв. Түүний энэ ойлголт нь компаний “амьд харилцаатай үйлчилгээ”-ний эхлэл болсон. Тэрээр хэдийнээ танил болсон “Бэлэгтэй худалдан авалт” үйлчилгээг үйлчилгээний салбарт нэвтрүүлсэн байна. Энэхүү үйлчилгээг хожим бусад гоо сайхны компаниуд дуурайх болсон ба өнөөгийн үйлчилгээний практикт тогтсон стандарт үзүүлэлт болсон байна.





“Advanced Night Repair” хэмээх шөнийн гүн нөхөн сэргээх серум нь Эсте Лаудерын номер нэг бэлгэдэл болсон бүтээгдэхүүн бөгөөд арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгаж, эрүүл, гэрэлтсэн, залуу харагдуулах үйлчилгээтэй. ChronoluxCB™ хэмээх онцгой технологи нь арьсыг шөнийн турш шинэчлэх чадалтай. Гиалуроны хүчил нь байгалийн чийгшүүлэгч бөгөөд арьсны чийгийг гадагшлуулалгүй барьдаг. Өнгөц болон гүн үрчлээг мэдэгдэхүйц багасгадаг. 4 долоо хоног хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 75%-иас илүү нь өөрийн арьсыг залуу харагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн судалгаанд хамрагсдын 82%-т нь арьс нь шууд чийгшсэн мэдрэмж төрсөн байна. Арьсанд зөөлөн, чийглэг, бат бөх мэдрэмжийг төрүүлдэг. Тослог бус бүтэцтэй, арьс болон нүдний эмч нараар баталгаажигдсан, үнэргүй, арьсны нүхийг бохирдуулдаггүй учир батга гарахаас сэргийлнэ.




Лаудерын “Double wear” хэмээх крем нь түрхсэн байхад хөнгөн, тааламжтай мэдрэмж төрүүлдэг, удаан тогтоцтой, усны хамгаалалттай, урсдаггүй, нүүр будалтын бүтээгдэхүүн бөгөөд арьсыг өөгүй, жигд, натураль, мат харагдуулдаг.