Худалдааны төв

Түшиг группын охин компани болох Улаанбаатар Их дэлгүүр нь Монгол хүний 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 1-р сарын 11-ний өдөр албан ёсоор нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улаанбаатар Их Дэлгүүр ХХК-нь Монголын Худалдаа, Үйлчилгээний салбарт тэргүүлэх байр суурьтай томоохон Их Дэлгүүрийн нэг бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас өдийг хүртэл нийслэлийнхээ өнгө төрх, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд өнгө, төрх нэмсэн үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэл, таашаал, үнэлгээг өндрөөр авч чадсан худалдаа үйлчилгээний төв юм.

Манай дэлгүүр нь хүний амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 6 давхар худалдаа үйлчилгээний цогцолбор ажиллаж байна.

Б1-р давхар- Супермаркет, АТМ, банк, кофе шоп, гоо сайхан, нүдний шил, витамин, уураг, номын дэлгүүр, цаг, гэр ахуй, корсет, зүүлт, алчуур акссесуар, цэцгийн дэлгүүр

1-р давхар – Үнэртэн гоо сайхан, үнэт эдлэл, цүнх эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, бие арчилгаа, саван, үсчин, кофе шоп, нүдний шил

2-р давхар- Эмэгтэй бэлэн хувцас, оёдлын газар, маникюр,

3-р давхар-Эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, аялал спорт,

4-р давхар- Хүүхдийн бэлэн хувцас, хүүхдийн гутал, цүнх, малгай  ороолт, утас, утасны хэрэгсэл, үнэт эдлэл, хүүхдийн тоглоом, хүүхдийн тоглоомын газар, хүүхдийн кафе, дотуур хувцас

5-р давхар-Эрэгтэй эмэгтэй гутал, уран зураг, зоогийн газар