Захирлын мэндчилгээ
Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Улаанбаатар Их Дэлгүүр нь хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн шуурганд үйлчлүүлэгч, худалдан авагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн, тав тухтай тохилог орчин, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажилласаар байна.
Бид бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох олон ажлын байр бий болгож, ажилчдынхаа амьдралын төвшин, нийгмийн байр суурийг нь дээшлүүлэх зорилтуудыг өмнөө тавьж ирсэн.
Улаанбаатар Их Дэлгүүр нь байгуулагдсан цагаасаа хэрэглэгч, түнш байгууллагуудтайгаа ойр дотно ажиллаж тэдний дуу хоолойг байнга сонсож, алхам тутамд нь шаардлагатай зөвлөгөө үйлчилгээгээр ханган тэдний итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх улмаар улсын хөгжил дэвшилд эерэг нөлөө, хувь нэмэр оруулахыг үргэлж үйл ажиллагааныхаа цөм болгон хичээн ажилласаар байдаг.
Цаашдаа манай хамт олон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ хамтаар худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, чанарыг эрхэмлэж үйлчлүүлэгчээ дээдлэх, үйлчилгээний ёс зүй, зан харилцааг сайжруулж салбараа манлайлан Монгол Улсын өнгө төрхийг илтгэх Их Дэлгүүр болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Аливаа үйл ажиллагааны хөгжил нэг талаас мэргэшсэн хамт олон нөгөө талаас үйлчлүүлэгч хэрэглэгч та бүхэн байдаг билээ. Иймд манай хамт олон таны хүсэл сонирхол, санал гомдлыг хүлээн авахад байнга нээлттэй байхаа амлаж байна.
2010 оноос хойш бидэнтэй хамт байгаа хэрэглэгч танд хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: Г. СҮХЭЭ