MARIS

4

 75952299  90952299

Танилцуулга

MARIS БРЕНД

Хагас боловсруулсан арьс ширийг Итали, Турк,Орос,Франц, Хятад,Солонгос,Япон, Вьетнам улсууд руу экспортолдог бөгөөд, мөн дотоодын зах зээлд гүн боловсруулсан арьс шир болон савхин хувцас үйлдвэрлэж нийлүүлдэг юм.

Манай хамт олон 2015 оноос эхлэн өөрсдийн боловсруулсан арьсаар цүнх болон жижиг эдлэл үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд 2016 оноос “Maris” брэнд нэрээр үйл ажиллагаа эхэлсэн билээ.

• “Maris” брэнд нь 2017 оны 12р сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, одоогийн байдалаар өөрийн нэрийн 3 дэлгүүрийг нээгээд байгаа бөгөөд хэрэглэгчид, худалдан авагчдад маш хурдацтай танигдаж байгаа үндэсний брэнд юм.

Цүнхний арьсыг экологит халгүй, хэрэглээний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, ургамлын идээлгийн технологиор боловсруулсан болно.

Монгол шевро ХК-ийн арьс нь Монгол нүүдэлчдийн бэлтгэсэн, бэлчээрийн малын арьсаар боловсруулагдсан дээд зэргийн уян хатан бат бөх шинж чанартай.

Арьсан дээрх зарим байгалын гэмтэл, судасны судал, үрчлээ зэрэг нь энэхүү арьсны натурал чанарыг илтгэж дахин давтагдашгүй болохыг илэрхийлнэ.

Энэ цүнх нь бэлчээрийн малын арьсыг байгалын гаралтай ургамлын идээлгээр идээлж таны хэрэгцээнд нийцүүлэн сэтгэл шингээж хийсэн болно.

Арьс нь байгалын бүтээгдэхүүн учир нойтон чийглэг эсвэл хэт халуун нөхцөлд хадгалж болохгүй. Норсон тохиолдолд хуурай алчуураар сайтар арчиж өрөөний хэмд хатаана.