361°

3

9903-1201

urantuya@361.mn

Танилцуулга

361 БРЕНД

361° компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд маш богино хугацаанд Хятадын хамгийн том спорт хувцасны брэнд болж өргөжсөн. 2016 оны Олимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 100,000 гаруй ажиллагсад, сайн дурынхныг бүрэн хувцаслаж байсан . 361° брэнд нь Хятад улсдаа гүйлт, сагсан бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт болон уулын спортын хувцас хэрэгслийн хамгийн томоохон үйлдвэрлэгчдийн тоонд ордог.

Дотоодын зах зээл дээр томоохон амжилт гаргасныхаа дараа олон улсын зах зээлд нэвтрэхээр шийдвэрлэж, Хятадын бусад брэндүүдийн алдаа дутагдлыг сайтар судалж, хүлээлтээс давсан бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажилласан. Тиймдээ ч дэлхийн тэргүүлэх брэндүүдтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж эхэлсэн байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд олон улсын спортын шилдэг мэргэжилтнүүдийг 361° компанийн төв оффис дахь хөгжүүлэлтийн багтайгаа ажиллахаар урьж, баг тамирчдад өөрийн гүйцэтгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна.