CESAR'S

1

88118352

Elpa Cesar's Mongolia

elpacesarsmgL@gmail.com

Танилцуулга

CESAR'S БРЕНД

Эрэгтэй хувцасны Туркдээ төдийгүй дэлхий нийтэд танигдсан мөн таашаалыг хүртсэн брэнд болох алсын хараатай үйл ажиллагаагаа явуулж буй Elpa Caser’s нь олон улсын зах зээлээс олж авсан нэр хүнд ба авъяаслаг загвар зохион бүтээгчдийн бодлоос бүрдсэн брэнд юм. Elpa Group нь 1987 онд байгуулагдаж "Ажлыг нэг мөр зөв хийж, хийх болгонд төгс гүйцэтгэх" гэсэн зарчмыг баримтлан орчин үеийн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэлээ явуулж ирсэн.

2000 онд брэндийнхээ нэрээр Cesar’s гэдэг нэрийг өгч барааны тэмдэгтээ бүртгүүлсэн бөгөөд Cesar’s-ийг “Elpa Group”-ын лого болгожээ. Одоогоор “Elpa Group”нь 18-20 төрлийн брэндийн барааны тэмдэгтүүдтэй. Бүс даавуу болон чимэглэл, дагалдах хэрэгслийн шилдэг үйдвэрлэгчидтэй хамтран өндөр чадвартай загвар зохион бутээгч бүхий мэргэжлийн баг ажиллан эрэгтэй загварлаг, тухтай хувцас үйлдвэрлэлээрээ ихэд амжилт олоод байна. Хээнцэр загвар ба энгийн хэрэглээ нь ажил хэрэгч өдөр тутмын загварыг нэгтгэж, чанарлаг бөгөөд эрч хүч, шинэлэг загваруудаараа эрэгтэйчүүдийн загварын ертөнцөд өөрийн төрхөө олсон. Даавуунаас эхлээд хувцасны наалт, товчоос утас хүртэл бүхий л түүхий эд бүтээгдэхүүнүүд нь дээд зэрэглэлтэй бөгөөд маш нарийн анхаарал тавьж загварын шалгуурыг давсан.

Elpa Caser’s өнөөдөр Европоос Америк, Ойрх дорнодоос Африк, Оросоос Дундад азийн улсууд хүртлэх ойролцоогоор 85 улсад экспорт хийдэг. Elpa Cesar’s брэнд нь 2012 оны БНТУ-ын “Шилдэг экспортлогч” болсон. Дэлхийд таашаагдсан нэр хүнд бүхий Elpa Cesar’s брэнд 2013 оны 3 дугаар сарын 15-нд Монголд албан ёсоор нээлтээ хийсэн.

Cesar’s брэнд нь залуу брэнд юм. Орчин үед хүмүүс эрүүл амьдралын хэв маяг болон наснаасаа залуу стиль имиджийг бүрдүүлэхийг зоридог болсон. Тэгвэл Cesar’s брэнд таныг наснаас тань залуу харагдуулж чадна.