Benetton

1

Monday - Thursday    10.00 - 21.00

Sunday                       10.00 - 21.00

Friday     Saturday      10.00 - 22.00

Benetton.UB

www.BENETTON.com

Танилцуулга

BENETTON БРЭНД








Италийн Тревизо хотоос гараагаа эхэлсэн 50 гаран  жилийн түүхтэй “Benetton” групп өнөөдөр дэлхийн 120 гаруй улсад 7000-аад салбар дэлгүүртэйгээр ажиллаж байна. Дайны дараах Италид тод өнгийн хоолойтой цамцнууд хаа нэгтээ харагдах болжээ. Энэ нь Guiliana Benetton-ы нэхсэн цамцнууд байлаа. Тэрээр том ах Luciano-д шар өнгийн цамц нэхэж өгсөнөөр түүх эхэлсэн гэдэг.

Эрч хүч, эрх чөлөөг илэрхийлэн дэлхийн залуусыг байлдан дагуулж буй “United colors of Bеnetton” брэндийн давуу тал нь тод өнгийн өвөрмөц зохицол, содон шийдэл билээ. Өнгө будгийн хослолоороо дамжуулан хүнд өөдрөг мэдрэмж өгөхөд чиглэгдсэн залууст зориулсан  цөөхөн брэндийн нэг нь яах аргагүй “United colors of Bеnetton” юм.

“United colors of Bеnetton” брэнд нь олон улсын “Green peace” байгууллагаас хоёр ч удаа “ЭКО сертифакат” авсан анхы хувцасны брэнд юм. Тус сертифакатыг хүүхдийн биед сөрөг нөлөөгүй буюу формальдигидийнтөрлийн бодис агуулаагүй материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг брэндэд олгодог.

Монголын зах зээлийн худалдан авалтын түвшинд энэхүү брэндийн үнэ хамгийн их нийцэж байгаа билээ. Залуусын гэсэн утгаараа үнийн хувьд бусад брэндээс харьцангуй хямд. Мөн манай орны улирлын онцлогт тохирсон хувцас хийдгээрээ бидэнд давуу нөхцөл үүсгэж байдаг. 

“2010 оны 09-р сарын 21 нд  “Benetton” группийн “United colors of Bеnetton.”брэнд дэлгүүрийн салбарыг Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн. Одооогоор 4 салбар дэлгүүрээ нээн ажиллуулж байна.