AZIZ BEBE
Aziz bebe – organic cotton. Хорт хавдар үүсгэгч химийн найрлагагүй органик хөвөнг ариутган хийсэн органик даавуун бүтээгдэхүүн Монголын бяцхан хэрэглэгч нартаа ойртуулж Турк улсын AZIZ BEBE брендийг албан ёсоор оруулж ирсэн. Уг брендийн хувцас, хэрэглэлүүд нь Европын стандартын дагуу чанарын өндөр зэрэглэлээр үйлдвэрлэгддэг ба “Хүүхэдэд харшилахгүй” гэсэн тэмдэгтэй билээ. Уг бренд нь 1984 оноос хойш үйлдвэрлэгдэж Европын улсын хүүхэд багачууд өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд 2017 оноос Doodle house хүүхдийн хувцасны дэлгүүр нь Монголын хүүхэд багачуудад ойртуулж албан ёсоор оруулж орж байгаа билээ.
Органик
даавуу гэдэг нь
-Органик
хөвөн нь хүрээлэн буй орчинд бага нөлөөтэй арга, материалыг ашиглан ургадаг.
Органик үйлдвэрлэлийн систем нь хөрсний үржил шимийг нөхөн сэргээж, хорт болон
пестицид, бордоог багасгах, биологийн өөр төрлийн хөдөө аж ахуйг бий болгодог.
Гуравдагч талын гэрчилгээжүүлэлтийн байгууллагууд органик үйлдвэрлэгчид зөвхөн
органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдсөн арга, материал ашигладаг болохыг
баталгаажуулдаг. Органик хөвөн нь хорт болон пестицид, синтетик бордоог
хэрэглээгүйгээр ургадаг.
Дэлхийн
нийт 22 улсад органик хөвөнг тариалдагаас шилдэгийн тоонд Энэтхэг, Турк,Сири,
Танзани, АНУ, Уганда, Перу, Египт зэрэг улсууд ордог.
Яагаад
заавал органик гэж?
Өнөөгийн органик стандарт нь синтетик
пестицид, бордоо, антибиотик, хиймэл найрлага, генетикийн өөрчлөлт, цацрагийн
болон бохир усны лагийг ашиглахыг хориглосон.Иймд та яагаад органик хөвөнг
сонгох ёстойг сайн ойлгохын тулд та яагаад энгийн хөвөнг сонгох ёсгүйг ойлгох
хэрэгтэй. Хөвөн бол дэлхий дээрх хамгийн их пестицидийн хэрэглээтэй
тариалангийн хоёрдугаарт ордог юм. Ийм тариалангаар нэгт кофе, гуравдугаарт
тамхи ордог юм. Хөвөнгийн тариалан нь дэлхийн тариалангийн талбайн ойролцоогоор
3% -ийг эзэлдэг. Топ 9 песцидийн 5 нь (cyanide, dicofol, naled, propargite,
trifluralin) хорт хавдар үүсгэдэг бөгөөд үүнийг энгийн даавуу үйлдвэрлэхэд
ашигладаг байна. Эдгээр 9 нь АНУ-ийн ЕРА-ийн ангилалаар 1 болон 2-р ангилалын
хамгийн аюултай химийн бодисуудаар нэрлэгддэг бөгөөд 1 ширхэг футболк хийх
хэмжээний хөвөнг тариалахад 450гр химийн бодис хэрэглэдэг гэсэн тооцоо хийсэн
байна. Иймээс жилд песцидийн хордлогоор 20000 хүн амь насаа алдах аюул учирч
байна.
Хувцас
үйлдвэрлэлийн талбарт тулгардаг энэ асуудлууд нь зогсошгүй бөгөөд уламжлалт
аргаар боловсруулсан хөвөн даавууг хувцас болгон хувиргахад шат болгондоо олон
тооны химийн бодис нэмдэг байна. Үүнд силикон, вакс, газрын тос, зөөлрүүлэгч,
цайруулагч, хүнд металл, аммиак, формальдегид зэрэг хэд хэдээр нэрлэгддэг.
Эрүүл
мэндэд илүү сайн
Органик бүтээгдэхүүн нь таны эрүүл
мэндэд хохирол учруулж болзошгүй пестицид, гербицид, бусад хор хөнөөлтэй бодис
агуулаагүй байдаг. Пестицидээс удаан задардаг бохирдуулагч нь хорт хавдар,
дархлааны системийн дарангуйлал, мэдрэлийн тогтолцооны эмгэг, нөхөн үржихүйн
гэмтэл, дааврын тасалдалтай холбоотой юм. Тариалангаар тарьсан олон
бүтээгдэхүүнд нь пестицид, гербицидын илэрц илэрдэг. Бидний бие махбод тодорхой
тооны хортой бодисуудаас салж, устгах зорилготой бүтээгдсэн байдаг. Гэсэн хэдий
ч 50 гаруй жилийн өмнөөс бид химийн хорт бодисонд илүү их өртөмтгий болж байгаа
нь өнөөдөр тулгарч буй гол асуудал юм. Эдгээр химийн бодисууд нь бидний хоол
хүнс, агаар, ус, бие засах, цэвэрлэх үйлчилгээ, гэр ахуйн цэвэрлээний
бүтээгдэхүүн болон бусад зүйлүүдэд агуулагдсан. Бидний олонхи нь хэт ачаалалтай
байдагаас өөрсдийн бие махбодид дах хортой ачааллыг багасгаж чаддаггүй. Харин
органик бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хорт ачааллыг багасгахад туслах болно.
Хүүхэд
багачуул болон тэдгээрийн дархлааны систэмд илүү сайн.
Хүүхдүүдийн
дархлааны системүүд нь сул, дөнгөж хөгжиж эхэлж байгаа учраас эмзэг байдаг.
Архаг өвчинтэй, харшилтай болох үндэс суурь нь эдгээрээс үүдэлтэй байдаг тул та
дөнгөж төрсөн нярай хүүхэддээ органик даавуун бүтээгдэхүүнийг заавал
хэрэглэхийг санал болгож байна.
2. Wanex.
Уг бренд нь 2002 онд Турк улсад үүсгэн байгуулагдсан ба өдгөө 80 гаруй салбар
дэлгүүртэй бөгөөд манай дэлгүүр хүүхдийн хувцасыг албан ёсоор борлуулахыг
эрхийг аван ажиллаж байна. Охид хөвгүүдийн цэвэр даавуун өдөр дутмын болон
гоёлын хувцас үйлдвэрлэдэг.
3 .Амар өлгий. Уг бренд 2017 онд Монгол улсад үүсгэн байгуулагдсан. Өлгийдөх нь хүүхдэд дулаан, тав тухтай өөрөөр бол хамгаалагдсан мэдрэмжийг өгдөг. Гэхдээ өлгийдөлт болгон зөв болдог гэсэн үг биш юм. Сүүлийн жилүүдэд зөвхөн Монголд биш гадны улс орнуудад ч бүсэлхийнээс доош хэт чанга өлгийдсөнөөс болж түнхний мултрал, өвдөгний үений буруу байрлал болон зөөлөн эдийн гэмтэл зэрэг олдмол гэмтлүүд тархаад байгаа. Иймээс ээж аав та энэ бүхнээс урьдчилан сэргийлж зөв өлгийдөж сурах учиртай. Дээрхи шаардлагуудыг хангасан хэрэгдэгдэх хялбар, мөн органик даавуугаар Монголдоо урласан энэхүү өлгий нь таны хүүхдэд ая тухтай байдлыг үргэлж мэдрүүлэх болно.
Албан ёсны борлуулагч DOODLE HOUSE