BOSS

1

Hugo Boss Mongolia

Танилцуулга

BOSS БРЕНД

Хьюго Босс групп нь дэлхийн хувцасны зах зээлд дээд зэрэглэлийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Дэлхийн янз бүрийн улс оронд 14000 орчим ажилчинтай, Германы Метцингенд байрладаг тус компани чанар сайтай эмэгтэй болон эрэгтэй хувцас, аксессуаруудыг зохион бүтээж, BOSS болон HUGO гэсэн бренд нэрээр борлуулдаг. 

2017 оны санхүүгийн жилд, тус групп 2.7 тэрбум еврог классик хувцаснаас, дэгжин үдшийн хувцаснаас, өдөр тутмын хувцаснаас, гутал, арьсан эдлэлийн борлуулалтаас, мөн түүнчлэн үнэртэн, нүдний шил, цаг зэрэг лицензтэй бүтээгдэхүүний борлуулалтаас тус тус олсон байна.

Олон улсын загварын долоо хоногийн хүрээнд зохиогддог загварын шоунуудыг хамарсан олон тооны арга хэмжээнүүд, кампанит ажлууд зохион байгууллагддаг. Эдгээр арга хэмжээнүүд нь BOSS болон HUGO брендүүдийг ялгахад тусалдаг. Тоон сувгийг ашиглан эдгээр арга хэмжээнүүдийн тухай сошиал медиад байршуулснаар брендүүдийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд өгч, тэдний харилцааг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Хьюго Босс нь эмэгтэйчүүдэд зориулсан Femme, Deep Red, XX, Hugo by Boss Hugo, эрэгтэйчүүдэд зориулсан Red, Night, Energise, Dark Blue, Soul, Pure зэрэг үнэртэй усаараа алдартай.



Scent for Her

2016 онд Боссын шинээр гаргасан “Scent for Her” сүрчгийн гол найрлага нь амтат тоорын шүүс болон түүний зөөлөн эд, цэвэр османтус, цитрус болон какаоноос бүрддэг бөгөөд эмэгтэй хүний ихэмсэг гоо, халуун, сэтгэл татам байдлыг илтгэдэг.







The Scent

2015 оны 8 сард Хьюго Босс эрэгтэйчүүдэд зориулсан шинэ үнэртэн болох “The Scent” сүрчигээ танилцуулсан. Найрлагандаа цагаан гаа, манинка жимс, лаванд агуулсан энэхүү сэтгэл татам анхилуун үнэртэй сүрчиг нь дур булаам хэзээ ч мартагдахааргүй мэдрэмжийг төрүүлдэг.