CAFFE BENE

1

Даваа - Ням             08.00 - 23.00

88812584

Танилцуулга

Европын задгай ресторануудын хэв маяг, өнгө төрхийг Солонгосын уламжлалт Саранбанг задгай хоолны газартай хослуулсан Caffe Bene кофе хаус нь Сөүл хотод анх байгуулагдсан бөгөөд хамгийн олон салбартай, тэргүүлэх сүлжээ кофе хаус юм. “Bene” гэдэг нь Итали хэлний “Сайн” гэдэг үгнээс гаралтай.

Caffe Bene нь бусад кофе хауснуудын нэгэн адилаар кофе, эспрессо, халуун хүйтэн ундаа, зууш, сэндвич, вафли, желато зайрмаг болон тогтмол шинэчлэгдэх улирлын тусгай цэсээр хэрэглэгчиддээ үйлчилдэг. Мөн та зөвхөн Caffe Bene ресторанаас Солонгосын уламжлалт Таван үрийн цай буюу Хар гүнжидийн үр, хар вандуй, хар будаа, арвайтай цайг амтлах боломжтой.