RYŁKO

5

99994894 77001075

rylkomongolia

Танилцуулга

RYŁKO БРЕНД

RYŁKO брэнд нь 1950 онд Польш улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд уламжлалт аргаар цэвэр арьсан гутал цүнх болон гутал арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүх бараа бүтээгдэхүүн нь Польш дахь үйлдвэртээ хийгддэг.


Ryłko брэнд нь чамин тансаг загварлаг гуталнуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог: Үүнд

Эмэгтэй загвар: Ryłko, RYŁKO Relax, Estima болон #RKO

Эрэгтэй загвар: Ryłko

Брэндийн голлох эмэгтэй коллекц нь RYLKO загвар юм. Энэ загвар нь хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон маш ганган дэгжин, загварлаг гутал болон цүнхнүүд юм.


RYŁKO эрэгтэй коллекц нь өдөр тутмын болон спорт загварыг санал болгохоос гадна ажил хэрэгч, албан ёсны загваруудыг үйлчлүүлэгчдээ давхар санал болгодог.



RYŁKO эрэгтэй коллекц нь өдөр тутмын болон спорт загварыг санал болгохоос гадна ажил хэрэгч, албан ёсны загваруудыг үйлчлүүлэгчдээ давхар санал болгодог.RYLKO RELAX коллекц нь загварлаг бөгөөд хөлд эвтэйхэн гуталнууд юм. Эдгээр загварууд нь хүний биед маш тэнцвэртэйгээс гадна эрүүл мэндийн гуталнууд юм. Зөөлхөн уян хатан улнууд, нарийн хэлбэртэй зөөлөвч, тусгай оруулганууд нь хөлд маш эвтэйхэн тухтай мэдрэмжийг төрүүлдэг.


Орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан чамин тансаг, хээнцэр, загварлаг гуталнууд юм. ESTIMA загвар нь зөвхөн тансаг, үнэ цэнийг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд зориулагдан хийгддэг бөгөөд эдгээр загварыг тусгайлан зориулагдсан хамгийн сайн чанарын материалаар хийдэг.


Шинэлэг авангард , орчин үеийн загварын трендийг харуулсан зоригтой дайчин, бусдаас өөр харагдаж, ялгарах хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулан хийгддэг гуталнууд юм.



Гутал арчилгааны бүтээгдэхүүнүүд

Бид ойролцоогоор 100-аад өнгийн гутлын тосыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Бүх тосыг тусгай уламжлалт жор дээр суурилан цэвэр арьснаас гаргаж авдаг. Үүнээс гадна арьсан гутал цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, илгэн гутал арчилгааны бүтээгдэхүүнүүд, гутлын сойтог, үдээс гээд бүх төрлийн дагалдах хэрэгсэлүүдийг хийдэг.

RYŁKO дэлгүүрүүд

Өнөөдөр Польшийн хамгийн том худалдааны төвүүдэд 10 мянган квадрат метр талбай бүхий 120 RYLKO дэлгүүр байдаг. Жил бүр бид хэдэн арванаар нь өргөжүүлж байгаа.

Дэлгүүр доторх интерьер засал нь RYLKO брэндийн нэр хүндийг тодорхойлсон мэдэгдэхүйц байдаг. Энэ загвар нь RYLKO логотой холбоотой. Орчин үеийн өргөн цар хүрээтэй дотоод засал чимэглэл нь бүтээгдэхүүнийг танилцуулах боломжийг олгодогоос гадна, хэрэглэгчидэд таатай сэтгэлийг төрүүлдэг.

RYŁKO дэлгүүр

Дэлгүүр доторх интерьер засал нь RYLKO брэндийн нэр хүндийг тодорхойлсон мэдэгдэхүйц байдаг. Энэ загвар нь RYLKO логотой холбоотой. Орчин үеийн өргөн цар хүрээтэй дотоод засал чимэглэл нь бүтээгдэхүүнийг танилцуулах боломжийг олгодогоос гадна, хэрэглэгчидэд таатай сэтгэлийг төрүүлдэг.

RYLKO дэлгүүрүүд нь дунджаар 100- 150 метр квадрат байдаг.

Online store: RYLKO.COM

Польш дахь 120 гаруй дэлгүүр

Бусад улс орнуудад 70 гаруй албан ёсны салбар дэлгүүрүүдтэй.