CHANEL

1

Даваа - Пүрэв    10.00 - 21.00

Ням                     10.00 - 21.00

Баасан Бямба    10.00 - 22.00

www.chanel.com

Танилцуулга

CHANEL БРЭНД


1910 онд Габрель Шанель “Chanel Modes” нэртэй анхны малгайны дэлгүүрээ Парисын Кампон гудамд нээжээ. Түүний зохиосон малгайг тухайн үеийн францын алдартай жүжигчид өмсөх болсноор нэр хүнд нь улам өссөн байна.

Шанель компани нь өндөр зэрэглэлийн загварын хувцас, бэлэн хувцас, тансаг бүтээгдэхүүн, загварын хэрэгслээр мэргэшсэн фирм юм. Залуудаа дуучин Габрель Шанель Коко нэрээр алдаршжээ. Коко Шанель хээнцэр дэгжин байх гэсэн эмэгтэйчүүдийн таашаалд нийцүүлэн 19 -р зууны загварын баян тансаг, хэт чамин, бие барьсан хувцас болон аксессуаруудыг халж, энгийн загварын цамц, хослол, өмд, даашинз, үнэт эдлэлээр (үнэт чулуу болон гоёл чимэглэлийн зүйлсээр) сольсон байна.

Инес дө ла Фрессанж, Катерин Денөв, Кароль Бүке, Ванесса Паради, Николь Кидман, Анна Муглали, Одри Тоту, Киара Ниатли болон Мерлин Монре зэрэг алдартай загвар өмсөгч, жүжигчид Шанель брендийн бүтээгдэхүүний нэрийн хуудас болж байв.

Шанель фирм нь “жижиг хар даашинз”, сүрчиг No. 5, Шанель хослолоороо олонд танигдсан. Шанель нь нарийн нэхээст даавуугаар биед эвтэйхэн, тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэдэгээрээ алдартай. Шанель бүсгүй хүний зоримог шинжийг тодотгодог уламжлалт өнгө болох саарал, гүн хөх өнгийг түлхүү ашигладаг.

Шанель нь ширмэл даавуу, арьсан тоноглол ашиглан хэрэглээний явцад хэлбэрээ алддаггүй хувцас болон аксессуаруудыг үйлдвэрлэдэг. Тухайлбал, хар хээгээр эмжсэн, алтан шаргал өнгийн товчоор чимэглэсэн Шанелийн ноосон хослол бүхий өвдгөө хүрсэн банзал, цамц хэлбэртэй хүрэм нь өндөр зэрэглэлийн үзүүлэлтийн тод жишээ юм. Аксессуарт нь хоёр өнгийн оруулгатай өсгийтэй гутал, үнэт эдлэл, сувдан хүзүүний зүүлт болон арьсан гар цүнх ордог байна.

1921 онд Эрнест Бо-гийн бүтээсэн “Шанель номер 5” буюу “Chanel No.5” сүрчиг нь бүх цаг үеийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар байна.



Chanel No.5

1921 онд Габрель Шанель Эрнест Богоос “эмэгтэй хүнийг илэрхийлсэн гайхамшигтай бөгөөд хүчирхэг үнэртэй сүрчиг” бүтээхийг хүсчээ. Урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй алдегидийг ашиглан мөрөөдлийн найрлагаа олж авсан Эрнест, үнэртэнээ түүнд танилцуулжээ. Хатагтай Шанель үнэртэний 5 дахь загварыг сонгон авч, түүнийгээ зүгээр N°5 гэж нэрлэхээр шийдсэн байна. “Chanel No.5” сүрчиг нь бүх цаг үеийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг хэвээр байна. “Chanel No.5” нь бүсгүй хүний төгс мөн чанарын илэрхийлэл юм. Анхилуун цэцгийн үнэртэй сүрчиг нь минималист загвартай бэлгэдэл болсон шилэн савалгаатай, цагаан шошгоор чимэглэсэн, таганд нь талстат кабучон чулууг ашигласан байна. Энэхүү цэцгийн үнэр нь гол нот болох цайвар цитрус жимс, май сарнай болон жасмин цэцэгнээс бүрддэг байна. Алдегид нь өвөрмөц төрх болон ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлдэг зөөлөн ванилийн үнэрийг бий болгодог.