CLINIQUE

1

Даваа - Пүрэв    10.00 - 21.00

Ням                     10.00 - 21.00

Баасан Бямба    10.00 - 22.00

Танилцуулга

CLINIQUE БРЭНД

Клиникийн түүх нэгэн сайхан ярилцлагаас эхтэй. 1967 онд Америкийн VOGUE сэтгүүлийн редактор Карол Филиппийн арьсны эмч доктор Норман Орентригтэй хийсэн ярилцлаганд дурдсан “Сайхан арьсыг бий болгох боломжтой” гэсэн энгийн санаа нь гоо сайхны ертөнцөд хувьсал хийсэн билээ.

Тухайн үед арьс арчилгааны ерөнхий хандлага гол төлөв сайн генээс удамшдаг гэсэн ойлголттой байв. Гэсэн хэдий ч нийтлэлийн үр дүнд арьс арчилгааны шинэ эрин үе эхэлсэн бөгөөд “Бүтээгдэхүүн таны арьсыг сайхан болгож чадна” гэсэн ойлголтыг төрүүлсэн байна. Доктор Орентригийн энэ философи нь дэлхий даяар эмэгтэйчүүдийг байлдан дагуулах болно хэмээн итгэсэн, алсын хараат Эстээ Лаудерийн гэр бүл түүнийг Карол Филиппийн хамтаар ажилд авч, тэдний санааг амьдралд хэрэгжүүлэн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийджээ. Клиникийн нэг бүтээгдэхүүн 7200 удаагийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн бүтээгддэг байна.

ГУРВАН ШАТЛАЛТАЙ АРЬС АРЧИЛГАА

1968 онд “Өдөр тутмын цэвэрлэгээ, гуужуулалт, чийгшүүлэх дэглэм” бүхий өнөөгийн дэлхийд алдартай 3 үе шатлалтай арьс арчилгааны системийг нэвтрүүлснээр Клиник бренд төржээ. Арьс судлалын эмч нарын бүтээсэн, харшлын эсрэг шинжилгээнд хамрагдсан, 100% үнэргүй гоо сайхны бүтээгдэхүүний цуглуулга ийнхүү зах зээлд хамгийн анх гарч ирсэн нь энэ юм.

1976 онд Клиник эрэгтэйчүүдийн арьс арчилгаанд өөр бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг олж харсан гоо сайхны анхны нэр хүндтэй компани болж, эрэгтэйчүүдэд зориулсан хэрэглэхэд хялбар, боломжийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргажээ.

Өдгөө Клиник нь хүмүүсийн итгэлийг хамгийн их хүртсэн, арьс болон арьсны эмгэг судлалаар мэргэшсэн, энэ салбартаа тэргүүлэгч гоо сайхны Престиж бренд болохыг зорьж байгаа билээ.

Клиникийн зөвлөхүүд өндөр мэдлэг болон хэрэглэгч бүрт тохирсон хосгүй үйлчилгээгээрээ олонд танигдсан. Эмнэлгийн болон арьсны эмгэг судлалын байгууллагуудтай салшгүй холбоотойг нь илэрхийлсэн лабораторийн ажилчдын дэгжин цагаан дүрэмт хувцсыг үйлчилгээндээ тэд нэвтрүүлсэн билээ.



“Moisture Surge™ 72-Hour Auto-Replenishing Hydrator” хэмээх нөхөн сэргээх технологитой гүн чийгшүүлэгч нь арьсны өөрийн дотоод усны эх үүсвэрийг бий болгоход тусалдаг. Арьсны чийгийг гадагшлуулалгүй, чийглэг, эрүүл сайхан гэрэлтсэн болгоно. Шинэ кофейнтэй нөхөн сэргээх техниологи нь арьс чийгшүүлэх системийг идэвжүүлэхэд тусалдаг. Найрлагандаа гиалуроны хүчил болон идэвхжүүлсэн алое ус агуулснаар арьсны чийгшлийг нэмэгдүүлдэг. Харшлийн эсрэг шинжилгээнд хамрагдсан, 100% үнэргүй, тослог бус бүтэцтэй, батганы эсрэг бүтээгдэхүүн юм.