ARON

2

99999190  99759977  99004122

@aroneurofashion

Танилцуулга

ARON БРЕНД

“Aron” бэлэн хувцасны дэлгүүр нь БНТУ-с Aron, Temer, Vokzal, AsilLine зэрэг орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон чанартай бэлэн хувцас оруулж ирдгээрээ онцлогтой юм. Тэр дундаа Туркийн маш сайн чанарын арьстай эрэгтэй, эмэгтэй нэхий дээл, булган шубыг зах зээлийн хамгийн хямд үнэ, өргөн сонголттойгоор эрхэм хэрэглэгч нартаа цаг алдалгүй хүргэдэг билээ.

Мөн түүнчлэн манай тасаг нь Улаанбаатар их дэлгүүрийн анхны ууган түрээслэгч бөгөөд өдийг хүртэл өсөн дэвжиж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжин тэлсээр яваа юм. Бидний ажлын амжилт, манай баг хамт олны хичээл зүтгэлийг УБИД-ийн захиргаанаас үнэлж 2015 онд "Шилдэг тасаг" өргөмжлөлөөр шагнуулсан юм. Иймд бид цаашид ч мөн адил хүндэт үйлчлүүлэгч нартаа илүү чанартай бараа бүтээгдэхүүнээр хангаж хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилласаар байх болно.