CLARINS

1

Даваа - Пүрэв    10.00 - 21.00

Ням                     10.00 - 21.00

Баасан Бямба    10.00 - 22.00

Танилцуулга

CLARINS БРЭНД


Ноён Жак Кортин Кларинс 1954 онд Парисын Тронше гудамд гоо зүй, эрүүл мэндийн чиглэлийн анхны Кларинс Институтээ нээжээ. Тэрээр эфирийн тостой тураах үйлчилгээтэй массажны тос гаргаж авсан нь арьс чангалах, массажны үр дүнг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Энэхүү бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр борлуулах болсноор эдүгээ дэлхийд алдартай Кларинсийн сүлжээ бий болох эхлэл тавигджээ.

Кларинс бренд нь олон улсад танигдсан гоо сайхан, арьс арчилгаа, нүүр будалт, үнэртэн, хувцас загварын дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд 10.000 гаруй ажилтантай, 28 охин компанитай, дэлхийн 141 оронд бүтээдэгхүүнээ нийлүүлдэг.

Кларинс 250 гаруй ургамлын охийг бүтээгдэхүүнийхээ найрлагад ашигладаг, европын номер нэг нэр хүндтэй арьс арьчилгааны бүтээгдэхүүн юм.

Кларинсын судалгаа болон шинжилгээний лабораторууд нь ургамал судлалын шинжлэх ухааны болон технологийн салбарт анхдагчид тооцогддог. Кларинсын судлаачид гоо сайхны салбарт урьд өмнө байгаагүй шинэлэг дэвшилтэд бүтцийг ашиглан 100% ургамлын цэвэр тос, Double Serum, нүүр болон биеийн дэвшилтэд арьс арчилгаа, нүүр будалт, эрэгтэй арьс арчилгаа, эмчилгээний үнэртэн зэрэг бүтээгдэхүүнүүдээ гарган авсан.

2012 оноос “Түшиг Престиж” ХХК нь Кларинсийн албан ёсны борлуулагч болсон төдийгүй “Кларинс Скин Спа” нь арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүн, зөвлөгөө мөн нүүр болон биеийн спа эмчилгээг нэвтрүүлэн тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлсээр байна.

Double Serum

Кларинсын сүүлд гарсан шинэ бүтээгдэхүүн “Double Serum” нь найрлагандаа овьёос, банана, какао агуулсан, 21 төрлийн ургамлын охиор баяжуулсан хөгшрөлтийн эсрэг эмчилгээний бүтээгдэхүүн нь хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор ордог. Түүний гидролипид болон биомимет хэмээх давхар бүтэц нь чийгшүүлэх, тэжээл өгөх, хүчилтөрөгчөөр хангах, нөхөн төлжүүлэх, хамгаалах гэсэн 5 чухал үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхэд оршино. Усан суурь, тосон суурийг бүтцийн хувьд хослуулснаар арьсны гидролипид давхрагын байдал болон арьсны эсийн тос-усны хосолсон шинж чанарыг нэмэгдүүлдэг.